Хөтөлбөр


ХОРИХ БАЙГУУЛЛАГАД ЯВУУЛАХ НИЙГМИЙН АЖИЛ
ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ХИЧЭЭЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:
          Энэ хичээл нь Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил мэргэжлийн бакалаврын сургалтын өдөр, эчнээ ангид суралцаж буй сонсогч нарт зориулав.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА:      
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүн дотроо хорих байгууллагын үндсэн чиг үүрэгт хорих ялаар шийтгэгдсэн ялтныг хүмүүжүүлэх, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, ялтныг нийгэмшүүлэх ажил мөн. Хорих ялын үндсэн зорилго болох ял шийтгэгдсэн этгээдийг хүмүүжүүлэх ажиллагаа нь хорих байгууллагын нийгмийн ажлын үндсэн чиг үүрэг ба нийгмийн ажилтны зүгээс хийгдэх ажлын эхлэл болж өгдөг. Гадаадын ихэнх орны хорих ял эдлүүлэх ажиллагааны гол цөм нь нийгмийн ажил бөгөөд ялтныг нийгэмшүүлэх тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн нийгмийн ажлын үйлчилгээг түлхүү үзүүлдэг байна. Ялын зорилгыг хангахад хорих байгууллагын нийгмийн ажлыг ерөнхий нийгмийн ажлын тулгуур үзэл санаан дээр хорих байгууллагын онцлогт тохируулан явуулах шаардлага урган гарч байна.
2003 оноос хорих байгууллагад нийгмийн ажилтны ажлын байрыг шинээр бий болгон эрх зүйн орчныг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн боловч практик орчинд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын 80 гаруй хувь нь мэргэжлийн бус алба хаагчид байна. Ялтныг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн хувьд өөрийгөө удирдах хянах чадвар суулгах, гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг ухамсарлуулах, суллагдах дөхсөн ялтны гэр бүлтэй ажиллах, суллагдах дөхсөн ялтантай ажиллах, тэднийг хүлээж авах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд төгсөгчдийг энэ чиглэлээр хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарч байна.

Хичээлийн зорилго:
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн онцлог, тэдгээрийн хэрэгцээний талаар тайлбарлах
  2. Хоригдогчдод нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн үндэс, хэрэгцээ шаардлагын талаар тайлбарлах
  3. Хоригдогчдын ялгаатай байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан нийгмийн ажлын үйлчилгээг үе шаттайгаар хүргэх арга зүйд суралцуулах    
Хичээлийн зорилт:
Онолын мэдлэг олгох:
·         Онол, зарчим, үзэл баримтлалуудыг баталгаа нотолгоогоор тайлбарлаж, практикт ашиглахад суралцана.
·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хорих анги дахь нийгмийн ажлын үйлчилгээний суурь мэдлэгийг эзэмшсэн байна.
·         Хоригдогчдын дунд сургалт хүмүүжлийн ажил зохион байгуулах арга зүйд суралцана.
·         Гэмт хэрэгт холбогдсон хүүхэдтэй ажиллах, тэдэнд нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх арга зүйд суралцана.
·         Ялтан хоригдогчид болон албан хаагчдад үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх үнэлэх арга зүйд суралцана.

Хувийн болон мэргэжлийн чадвар эзэмшүүлэх:

·         Хорих анги дахь нийгмийн ажлын үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох, тулгамдсан асуудал тэдгээрийн учир шалтгаан, үр дагаврыг судлан шинжлэх.
·         Хорих байгууллагад ашиглагддаг нийгмийн ажлын  онолуудыг  судлан, үйлчлүүлэгчийн нөхцөл байдалд тохируулж хэрэглэх.
·         Үйлчлүүлэгчийг нийгэмшүүлэх, тэдний эрхийг хангахтай холбогдуулан нийгмийн ажлын үйлчилгээний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чадваруудыг эзэмшинэ.
·         Хоригдогч ялтнуудын эрхийг хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чадвартай болох.
·         Хорих ялын төрөл, дэглэм онцлог нөхцлөөс хамааран нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх чадвар эзэмших, үүнд нөхцөл байдлын үнэлгээ хийх, үйлчилгээг төлөвлөх, интервенц үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээг үнэлэх, дуусгах чадвартай болсон байна.
·         Онолын ялгаатай зарчим, үзэл баримтлалд эргэцүүлэн хандах өөрийн үзэл бодлыг шинжлэх ухааны үндэслэлтэй илэрхийлэх

Үзэл, хандлага төлөвшүүлэх:

·         Хорих анги дахь нийгмийн ажлын үйлчилгээнд мэргэжлийн зарчим, үнэт зүйл, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах хандлага төлөвшинө.
·         Ял эдлэж буй хүмүүсийн ялгаатай байдлыг хүндэтгэн үзэх хандлагад суралцана.
·         Хорих ял болон ял эдлэж буй хүмүүст хандах өөрийн хандлага, соёл уламжлалын ойлголтондоо ялгаатай байр суурьнаас хандах хандлагад суралцана.


хичээлийн зэрэгцээ болон босоо залгамж холбоо:



“Хорих байгууллагад явуулах нийгмийн ажил” хичээл нь философи, сэтгэл судлалын үндэс, хүний эрх ба хууль сахиулах ажил хичээлүүдтэй зэрэгцэн, Харилцаа ба Албаны ёс зүй, Гэр бүлийн эрх зүй хичээлүүдтэй босоо залгамж холбоогоор судалсан байх шаардлагатай.



ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА


·         Хорих байгууллагын нийгмийн ажлын эрх зүйн үндэс
·         Хорих байгууллагын нийгмийн ажлын үндсэн чиг үүрэг
·         Хорих байгууллагын нийгмийн ажилтанд тавигдах шаардлага
·         Хорих ангийн нийгмийн ажилтны үйлчлүүлэгчийн онцлог
·         Хоригдогчдын хэрэгцээнд тулгуурлан нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх
·         Нийгмийн ажлын үйлчилгээний төрөл хэлбэрүүд
·         Хоригдогчдыг нийгэмшүүлэх хөтөлбөр, түүнийг хувь хүний онцлогт тулгууран боловсруулах хэрэгжүүлэх  зэрэг асуудлуудыг энэхүү хичээлээр судлаõ.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН:
·         Багшийн лекц, семинар, дасгалын хичээлийн хөтөлбөр
·         Роwer point дээр бэлтгэсэн танилцуулга хичээл
·         Зөөврийн компъютер
·         Проектор

Үндсэн сурах бичиг:
·         Каритас Чех байгууллага, Хорих байгууллагын нөхөрлөл ТББ. Хорих байгууллага дахь нийгмийн ажил. УБ.: 2013.
·         Батжаргал Д., Сэрсэнжав Ю. Пенитенциарны сэтгэл судлал. УБ.: 2012.
·         Лузгин С.А., Кузнецов М.И., Казанцев В.Н. Хорих байгууллагын нийгмийн ажил. УБ.: 2009.

Нэмэлт унших материалууд:
·         О.Пүрэвсүрэн “Герман улсын хорих ял эдлүүлэх ажиллагаа” УБ 2014 он
·         ШШГЕГ. Хорих байгууллагын нийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах гарын авлага. УБ.: 2011.
·         МУ-ын Үндсэн хууль. УБ.: 1992.
·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай МУ-ын хууль. УБ.: 2002.
·         С.Гэрэлмаа. Хүний эрх ба хорих байгууллага. УБ.: 2008.
·         ШШГЕГ. Эрх зүй, албаны мэдээлэл сэтгүүл. УБ.: 2009.
·         Оюунбадам Р. Тусгайлсан сургалт, нийгмийн ажлын уламжлал шинэчлэл. УБ.: 2005.
·         Галаазаграа А., Энхтуяа С., Нямдорж М., Болормаа С. Хүүхэд ба хууль ёс. УБ.: 2008.
  • ШШГЕГ-ын даргын 2008/12/31-ний А/132 тоот тушаал. Хорих ангийн нийгмийн ажлын заавар.
  • Каритас Чех байгууллага. Монгол улсад ял эдэлж буй хүмүүсийн хүний эрхийн өнөөгийн байдал. Судалгааны тайлан. УБ.: 2014.
  • William R.Miller and Stephen Rollnick. (2002). Motivational Interviewing: Preparing people for change.
СУРГАЛТАНД АШИГЛАХ АРГУУД
·         Үзүүлэн таниулах
·         Тайлбарлан таниулах
·         Харилцан ярилцах
·         Бүлгээр ажиллах
·         Хүн бүр багш
·         Сурах бичиг, хууль тогтоомжтой ажиллах
1.9.            БАГШИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Тус хичээлийн заах багш нь мэргэжпийн талаар:
·         Эрдэм шинжилгээ, судалгааны ажпын арга зүй эзэмшсэн, багшийн ёс зүй төлөвшсөн мэргэжилтэн байна.
·         Магистр, түүнээс дээш зэрэгтэй байх
Заах арга зүйн хувьд:
·         Лекц унших, семинар болон оюутнуудын бие даах ажлыг удирдахдаа бусад салбар эрх зүй болон тухайн хичээлийн сэдэв хоорондын логик дараалал уялдааг оновчтой хослуулж, практиктай холбон оюутны сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх арга зүйг эзэмшсэн байх
·         Оюутны мэдлэг болон лекцээр олж авсан мэдээлэл дээр суурилан сэдвийн хүрээнд мэдлэгийг бүтээх үйл явцыг удирдаж чаддаг байх
·         Мэдээлэл түгээх болон оролцооны идэвхтэй аргуудыг ашигладаг байх

Бусад:
·         Сургалтын материал /сурах бичиг, лекцийн тэмдэглэл, семинарын сэдэв, үлгэрчилсэн ажилбар зэрэг/-ыг шинэлэг хэлбрээр бэлтгэх, тэдгээрийг ашиглах аргыг оюутнуудад зааж сургах
·         Оюутнуудад зориулсан гарын авлагыг товч, тодорхой, энгийн хялбаршуулсан аргаар бэлтгэх
·         Хичээлээр олсон мэдлэг. чадварыг үнэлэх зохист шалгуурыг сонгон авч, оюутан нэг бүрийг бодитойгоор дүгнэх чадвартай байх
·         Орчин үеийн техник хэрэгсэл ашиглан сургалтыг зохион байгуулах чадвартай байх гэсэн шаардлагуудыг хангасан байвал зохино.

Хичээл заах багшийн мэдээлэл:
·         ХСИС-ШШГС-ийн НАТ-ийн ахлах багш О.Пүрэвсүрэн, нийгмийн ажлын магистр purevsuren.o@leo.gov.com     
·         ХСИС-ШШГС-ийн НАТ-ийн багш О.Баяржаргал, нийгмийн ажлын магистр smile_jargal@yahoo.com     
                              
 

No comments:

Post a Comment