• Түүхэн товчоон
• Үйл ажиллагааны хөтөлбөр
• Өнөөгийн зохион байгуулалтын бүтэц, бие бүрэлдэхүүний талаарх товч мэдээлэл
• 2014 оны ололт, амжилт
ТҮҮХЭН ТОВЧООН
ХСИС-ийн түүхийн эхлэл 1934 онд байгуулагдсан Дотоодыг хамгаалах газрын
“Төв сургууль”, залгамж халаа болсон НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль,
Цэргийн дээд сургууль, Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академийн бүтцэд өнөөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн тулгын чулуу
болсон нэгж “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүй ба салбар эрх зүйн тэнхим” (1986-1990), “Эрүүгийн ял
эдлүүлэх эрх зүйн тэнхим (1996-2000)”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг бэлтгэх факультет (2000-2007)”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхим (2007-2011)” нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 229-р тогтоолоор байгуулагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд хууль зүй дотоод хэргийн сайдын (хуучнаар) 2011 оны 08-р сарын 19-ны 140-р тушаалаар манай нэгж анх удаа “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН СУРГУУЛЬ” нэрээр их сургуулийн бүтцийн үндсэн нэгж бүрэлдэхүүн сургуулийн статустайгаар байгуулагдсан.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 229-р тогтоолоор байгуулагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд хууль зүй дотоод хэргийн сайдын (хуучнаар) 2011 оны 08-р сарын 19-ны 140-р тушаалаар манай нэгж анх удаа “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН СУРГУУЛЬ” нэрээр их сургуулийн бүтцийн үндсэн нэгж бүрэлдэхүүн сургуулийн статустайгаар байгуулагдсан.
Улмаар Монгол улсын Засгийн
газрын 2012 оны 10-р сарын 13-ны өдрийн 87 дугаар
тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулахын их сургууль болгон
өөрчлөн зохион байгуулах
хүрээнд тус сургууль хууль зүйн сайдын 2014 оны 10-р сарын 06-ны өдрийн А/166 дугаар тушаалын дагуу өргөжин өнөөгийн бүтэц, хэв маягтай болсон.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Алсын хараа
Хөдөлмөрийн
зах зээлийн эрэлт хэрэгцээг чиг баримжаа болгосон, захиалагч байгууллагын
ажил үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гүн бат мэдлэг, ур чадвар, сэтгэл зүйн
бэлтгэл, ёс зүйн өндөр төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэнэ.
Эрхэм
зорилго
Судалгаанд суурилсан, асуудал шийдэрлэсэн эрдэм
шинжилгээ, мэдлэг оюуны төв, шинжлэх ухааны хамт олон болж төлөвшинө.
Үнэт
зүйлс
Багийн ажиллагаа, салбартаа болон нийгэмд
ажил хэргээрээ хүлээн зөвшөөрөгдсөн профессор багш, суралцагч, төгсөгч
Уриа
Өнөөдрийн сургалтаар маргаашийн тулгамдсан асуудлыг
шийдвэрлэнэ.
Зорилт
Их сургуулийн манлай хамт олон болох
Үйл
ажиллагааны чиглэл
- “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль
сахиулах ажил” мэргэжлээр өдөр, эчнээ хэлбэрийн бакалавр,
магистр, докторын сургалтыг захиалагч байгууллагын эрэлт
хэрэгцээнд тулгуурлан чанартай зохион байгуулах
- Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар алба хаагчдын давтан, мэргэшүүлэх,
ажлын байр, бүсчилсэн сургалтыг явуулах
- Хууль зүйн яам, Хууль сахиулахын их
сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлогод
нийцүүлэн суурь, хавсарга судалгааны ажлыг эрхлэн шинжлэх ухааны мэдээ,
мэдээллээр хангах
- Алба
хаагч, суралцагчдын хөгжлийг хангахад чиглэсэн сургалт,
судалгаа, соёл, урлаг, спорт, танин мэдэхүйн олон талт ажил-арга
хэмжээг зохиох, дэмжлэг үзүүлэх явдал тус тус болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийн чиг
хандлага, төрийн бодлогын шинэчлэл, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, захиалагч байгууллагын шаардлагатай уялдан
зохион байгуулалтын дараах бүтцээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ нь Удирдлагын баг /6/, Мэргэжлийн тэнхимүүд «Нийгмийн ажлын /4/», «Аюулгүй байдлын /5/», «Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн
/5/», өдөр, эчнээ хэлбэрээр
бакалаврын түвшинд суралцагч
сонсогч-алба хаагчдын /11/, магистр, докторын түвшний анги болно.
No comments:
Post a Comment