СУРАЛЦАГЧИЙН
БИЕ ДААЛТЫН АЖИЛ
Хамрах хүрээ: ШШГС өдөр,
эчнээ ...... дамжаа
Бие даалтын даалгаврын зорилго: “Хорих
байгууллагад явуулах ийгмийн ажил” хичээлийн явцад олж авсан онолын мэдлэгээ ашиглан
гүнзгийрүүлэн судалж,
нийгмийн ажлын үйлчилгээнд мэргэжилтний байр сууринаас үнэлэлт өгөх, дүгнэлт хийх чадварыг
эзэмших.
Бие даалтын даалгаврын бүтэц: /2
ажилбартай/
-Реферат,
эссэ, орчуулгын аль нэгийг сонгох
-Гадаад
хэл дээрх мэргэжлийн эх сурвалжийг орчуулах
Бие даалтын гүйцэтгэх ажилбарын
заавар:
-Ном сурах бичиг уншиж
судлах
-Хууль тогтоомжтой
танилцах
-Судалгааны аргуудыг
хэрэглэх
-Практик үйл ажиллагаанд
үнэлэлт дүгнэлт өгөх
Бие даалтын гүйцэтгэлд тавигдах
шаардлага:
Сэдвийн хүрээнд өргөн цар хүрээтэй авч үзсэн
байх
Лекцээр олж авсан мэдээллийг баяжуулан
мэдлэгийг бүтээсэн байх
Багаар ажилласан байх /оролцооны
аргуудыг идэвхитэй хэрэгжүүлсэн байх
Сурах бичиг, сургалтын материал,
мэдээллийн төрөл бүрийн сувгийг бүтээлчээр ашигласан байх
Баримт бичиг боловсруулах стандартын
шаардлага хангасан байх
Бие даалтын сургалтын үнэлгээний
задаргаа:
1.
Суралцагчийн
гүйцэтгэсэн бие даалтын даалгаврыг гүйцэтгэлийн чанар, хураалгасан хугацаанаас
хамааран 10-20 хүртэл оноогоор үнэлнэ.
2.
20 оноо нь
тухайн суралцагчийн авч болох дээд оноо байх бөгөөд дараах нөхцөлд оноог бүрэн
авна.
А. Цагтаа өгсөн
Б. Агуулга бүрэн
төгс, давтагдалгүй боловсруулагдсан.
В. Бүрдүүлэлтийг
багшийн өгсөн зааврын дагуу гүйцэтгэсэн
Г. Үг үсэг,
агуулгын алдаагүй
Дараах тохиолдолд
оноог бууруулна.
А. Хоцроосон
хугацаагаар /өдрөөр/ 1 оноо хасна
Б. Бие даалтын
ажилд тавигдах шаардлагын дагуу хийгээгүй бол алдаа 1 оноо хасна.
В. Өөр суралцагчийн
ажлыг өөрийн нэрээр илгээсэн бол бие даалтыг тооцохгүй
Г. Өгөх ёстой
хугацаанаас 3 хоног хэтэрсэн бол бие даалтыг тооцохгүй
Д. Бусад суралцагчийн гүйцэтгэлтэй адил
давхардсан бол давталт бүрээр 1 оноо хасна
“ХОРИХ БАЙГУУЛЛАГАД ЯВУУЛАХ
НИЙГМИЙН АЖИЛ” ХИЧЭЭЛИЙН
БИЕ ДААЛТЫН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Хичээлийн сэдэв
|
Хэлбэр |
Цаг
|
Гүйцэтгэх ажилбарын заавар
|
1
|
Ажилбар 1
|
Шинээр ирсэн ялтанг
хүлээж авах, кейс файл нээж, асуудал, хэрэгцээг илрүүлэх маягт боловсруулж,
баримтжуулах.
|
16
|
Бие даалтын ажлын удирдамжид тусгагдсан загварын
дагуу бичиж, хийсэн ажлаа баримтжуулж, хамгаална.
Сонсогч
оюутан олж авсан онолын мэдлэг, чадвараа бататган, хийсэн
ажлаа бие даалтын удирдамжид тусгагдсан бүтцийн дагуу тайлан байдлаар бичиж,
хамгаална.
Үүнд:
Ном, сурах
бичиг уншиж судлах
|
2
|
Ажилбар 2
|
Нийгмийн ажлын нөлөөлөл хийх сэдвээ нарийвчлан тодорхойлж, сонгосон сэдвийнхээ хүрээнд тухайн
асуудлыг судлан дүн шинжилгээ хийж, баримтжуулна.
|
16
|
|
3
|
Өмнөх бие даалтын ажлын
хүрээнд дүн шинжилгээ хийсэн асуудлаар нөлөөллийн
ажил хийх төлөвлөгөөг
боловсруулж,
түүнийг хэрэгжүүлэх туршилт үйл ажиллагааг анги, сургууль, бусад холбогдох
хүн амын дунд зохион байгуулж, баримтжуулна. Мөн тус нөлөөллийн ажлын үр дүнг
харуулсан дүгнэлт бичнэ.
|
|||
4
|
Ажилбар 3
|
Эссэ бичиж, хамгаалах
|
16
|
|
5
|
Ажилбар 4
|
Реферат бичиж хамгаалах
|
16
|
|
Нийт
|
64
|
ОЮУТНЫ БИЕ ДААЛТЫН АЖЛЫГ ҮНЭЛЭХ
АРГАЧЛАЛ
(Зөвлөмж)
Бие даан гүйцэтгэх ажил нь оюутан
тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд хэрэглэх замаар
бататгах, гүнзгийрүүлэх, чадвар дадал эзэмших, улмаар бие даан сурч хөгжих,
сурах үйлээ өөрөө удирдах арга барил эзэмшихэд чиглэсэн байна. Бие даалтын ажил
нь мэргэжлийн онцлогоос хамаарч, янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд сургалтын агуулга, цагийн
хэмжээ, суралцагчийн
ачаалал, сургалтын орчин нөхцөл зэргээс хамааруулан, түүний хүнд хөнгөнийг
тохируулах, улирлын туршид гүйцэтгэх бие даалтын ажлын хэлбэр, тоог тэнхмээс
нарийвчлан тогтоох шаардлагатай.
Оюутны авбал зохих 100 онооны 30 оноо
нь бие даалтын ажилд ноогдоно.
Бие даалтын ажлыг үнэлэхэд өөрийн
болон хөндлөнгийн үнэлгээний арга хэлбэрийг ашиглах нь үнэлгээг бодитой хийх,
оюутан өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийж сурах ач холбогдолтой.
Бие даалтын ажлыг
үнэлэхдээ өөрийн болон хөндлөнгийн
үнэлгээний дараах арга хэлбэрийг харгалзан үзэхийг зөвлөж байна. Үүнд:
•
Оюутны өөрийн үнэлгээ:
Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой
тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө үнэлнэ. Өөрийн үнэлгээ болон бусад оюутны
шүүмжийг бие даалтын ажилд хавсаргана.
Эргэцүүлэмжид дараах
зүйлийг тусгавал зохистой:
Ø
Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам
дарааллаар ажилласан.
Ø
Бие даалтын ажил гүйцэтгээд юу сурч
мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал тань өмнөхөөсөө хэр ахисан?
Ø
Аль хэсэгт хамгийн их анхаарсан, түүний
учир нь?
Ø
Хийсэн ажлын дотроос хамгийн чухал ач
холбогдолтой зүйл нь алийг гэж үзэж байна, түүний учир?
Ø
Аль хэсгийг хангалттай сайн хийсэн,
түүний учир?
Ø
Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байсан,
түүнийг яаж шийдсэн, яаж ажилласан?
Ø
Аль хэсэг нь сэтгэлд хүрээгүй юмуу
хангалтгүй болсон, түүний шалтгаан?
Ø
Багшийн зөвлөгөө болон чацуутны үнэлгээ,
санал, шүүмжийг уг ажилд хэрхэн тусгаж ажилласан?
Ø
Бие даалтын ажлыг цаашид засаж сайжруулахын
тулд юу хийвэл зохих?
Ø
Эцэст нь уг ажлыг ямар болсон гэж үнэлж
байна? ( A, B, C, D, F)
•
Чацуутны үнэлгээ:
Бие даалтын ажлыг
багшид хураалгахаас өмнө чацуутан
буюу мэргэжил нэгт оюутнуудад (2-оос доошгүй) уншуулж, шүүмж авсан байна.
Уншсан оюутан ажлын ололт, дутагдалтай талыг үнэлж, санал шүүмж бичиж өгөхдөө дараах зүйлийг тусгавал зохино.
Ø
Бие даалтын ажлыг уншихад ойлгомжтой
байсан уу?
Ø
Уг ажлын ололттой давуу тал нь юугаар
илэрч байна вэ?
Ø
Уг ажлын дутагдалтай тал нь юугаар илэрч
байна вэ?
Ø
Үр дүнгээ хүснэгт, диаграмм, график
зэргээр ойлгомжтой, тодорхой илэрхийлж чадсан уу?
Ø
Бүтээлч, үр дүнтэй хөдөлмөрлөсөн, эсэх
нь юугаар илэрч байна вэ?
Ø
Ажлын бүтэц, хэлбэршил (эмх цэгц, уялдаа холбоо) нь аль хир болов?
Ø
Бие даалтын ажлын боловсруулалт,
гүйцэтгэлийн чанар нь ямар түвшинд байна гэж үзэж байна вэ?
Ø
Уг ажлыг сайжруулахын тулд юу анхаарвал
зохих вэ?
Ø
Эргэцүүлэмжээ бүтээлч байдлаар хийсэн
эсэх нь юугаар илэрч байна вэ?
•
Багшийн үнэлгээ:
Уг ажлын зорилго, зорилт биелсэн эсэх,
хичээлээр эзэмшсэн онол,
арга зүйн мэдлэгээ ашигласан байдал, мэдлэг, чадвар, дадлын ахиц дэвшил, холбогдох ном,
материалыг уншиж судалсан эсэх, ажлын заавар, шалгуур үзүүлэлтийн дагуу ажилласан
эсэх, чацуутны бүлгээс өгч буй үнэлгээ, шүүмжийг ажилдаа тусгаж хэрэгжүүлсэн байдал, өөрийн үнэлгээний бүтээлч шинж
зэргийг харгалзан үнэлнэ.
Мөн хөндлөнгийн үнэлгээ өгсөн оюутанд үнэлгээг хэр зэрэг бодитой хийсэн байдлыг
нь үнэлгээний оноонд нь оруулж тооцож болно.
Жич: Мэргэжлийн онцлог болон ажлын
хэлбэрээс хамааран бие даах ажилд тавих шаардлага, үнэлгээний
шалгуур нь ялгаатай
байхыг анхаарна уу.
Бакалаврын
сургалтын алба
Боловсролын
судалгаа, аргазүйн тэнхим
БИЕ ДААЛТЫГ
ДААЛГАВАР, УДИРДАМЖ
СЭДВИЙН
ХҮРЭЭНД ДООРХИ 3 ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ. ҮҮНД:
1.
ХОРИХ АНГИ,
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНД ХОРИГДОЖ БАЙГАА 3 ХОРИГДОГЧИД НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
ХИЙЖ ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭГ ӨГЧ ТАЙЛАНГ ГАРГАХ. /1 хоригдогчид 2-3 хуудас/
2.
ДЭЭРХ 3
ХОРИГДОГЧИЙН ГЕНОГРАММ, ЭКО ЗУРАГЛАЛ ТУС ТУС ГАРГАЖ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙХ /2-3
ХУУДАС/
3.
ХОРИХ АНГИ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНД ХОРИГДОЖ
БАЙГАА НЭГ ХОРИГДОГЧИЙГ СОНГОН ДЭЛГЭРЭНГҮЙ СУДАЛГАА АВЧ НИЙГЭМШҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
ҮЗҮҮЛЭХ ҮЕ ШАТЫН ХҮРЭЭНД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ЗҮЙГ ГАРГАЖ БОЛОВСРУУЛАН
БИЧИХ. /7-10 хуудас/
ТАВАГДАХ
ШААРДЛАГА
1.
Цаасны хэмжээ А4
. Arial 12 үсгийн фондоор бичнэ.
2.
Бие даалтын
стандарт хангасан ашигласан материал зөвлөгөө авсан хүний нэр, албан тушаалыг
бичнэ
3.
Судалгаанд
оролцсон хоригдогчийн нэрийг нууцлах
үүднээс бие даалтанд нэрний эхний үсэг буюу кодоор тэмдэглэгээ үйлдсэн байна.
4.
Хавсралтаар
судалгаа хийсэн материал, дүгнэлтийг хавсаргана.
Ашиглах
ном:
v Нийгмийн ажил ба
гэр бүл УБ хот, 2002он, О.Мягмар, Х.Өлзийтунгалаг
v “Хорих байгууллагын нийгмийн ажилтны мэргэжлийн үйл
ажиллагаанд ашиглах гарын авлага” УБ хот,
2011 он
v Хорих байгууллага дахь нийгмийн ажил УБ хот, 2013 он
-Сонсогч
бүр дээрх 3 чиглэлийн хүрээнд нөхцөл байдлын үнэлгээ, төлөвлөгөө гаргах бөгөөд
өөрсдийн хийсэн бие даалтыг хамгаалж 20 оноогоо авах болно.
БИЕ
ДААЛТЫГ ӨМНӨ ShShgS_eyeezt@yahoo.com ГЭСЭН ХАЯГААР ИРҮҮЛЖ
БОЛНО.
ТҮВШИНГ ТОГТООХ БОДЛОГО, КЕЙСҮҮД
Улаанбаатар хот
2015.06.16
Кейс 1
Хоригдол
А нь гэр бүлийн орлогын 70% хувийг олдог. Гэтэл түүний ажиллаж байсан хувийн
жижиг үйлдвэрт цомхотгол явагдан тэрээр ажлаасаа халагдсан. Үүнээс болж А нь
сэтгэл санаагаар унаж, 2 найз нөхдийн хамт архи ууж түүнээс маргалдан хоорондоо
зодолдож нэг найзыгаа гэмтээж шүүхээс 3 жилийн ял авчээ. Дээрх жишээнээс үзэхэд А нь түр
зуурын бэрхшээлийг даван туулах чадваргүй, өөрийгөө тайвшруулахдаа буруу арга хэрэглэсний улмаас амьдралдаа алдаж ялтан гэдэг хаяг зүүлээ.
Иймээс нийгмийн ажилтан та А-тай уулзаж эерэг талаас нь нөлөөлөх ямар үйлчилгээг үзүүлэх вэ?
Кейс 2
Ө нь 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн 22 настай,
ам бүл 6 уулаа , хойт эцэг, өөрийн төрсөн ээж 3 дүүгийн хамт амьдардаг,
одоогийн байдлаар эхнэрээсээ салсан, хүүгээ санаж байгаа гэх мэт сэтгэл
гутралын бодит шалтгаанууд түүнд байна.
Бага насандаа /өсвөр насанд/ өөрийн төрсөн эцэг болох Т-г хүний гарт алуулахыг өөрийн
нүдээрээ харсан нь түүнд сэтгэл гутралын
байнгын эмгэг бий болсон төдийгүй, сэтгэлийн хүнд дарамт, цохиолтонд орсон
учраас цаашдын ирээдүй нь маш их харанхуйгаар төсөөлөгдөж , гэр бүлийн хүнд орчин
нөхцөлд амьдарч ирсэн, насанд хүрсэн хойноо ч ямар найз нөхөдгүй, бусадтай
сэтгэл санаагаа хуваалцдаггүй, зожиг, сэтгэл гутралын гүнзгий хямралтай болсон
байна. Ө нь хулгайн хэрэг давтан үйлдэн шүүхээс 2 жилийн хорих ял авсан. Хоригдол Ө –тэй нийгмийн ажилтан яаж хамтран ажиллах вэ?
Кейс 3
22 настай Т нь бусдын эд зүйлийг хулгайлсан хэрэгтээ
шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Энэ ялыг эдэлж
байх хугацаанд Т-ийн үерхэж байсан Э охин нь түүнийг тоохоо больж, ар гэрээс нь сүүлийн 1 жилд эргэлт уулзалт хийгээгүйгээс
гадна гэр бүлтэйгээ холбоо харилцаа бүрэн тасарсан шалгаанаас болж сэтгэл зүйн
дарамтад орсон байна. Хоригдол Т–тэй нийгмийн ажилтан яаж хамтран ажиллах вэ?
Кейс 4.
Хорих ялаар шийтгүүлсэн 35 настай Т-ын төрсөн эцэг өвчний учир зуурдаар нас
барсан тохиолдолд нийгмийн ажилтан та яаж хоригдол Т-д энэ тухай яаж хэлэх вэ?
Кейс 5.
Хоригдол А нь шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Энэ жил өөрийн
төрсөн ээж Б нь өвчний улмаас нас барсан
ба хоригдогч А нь хорих ангийн дэглэмээс шалтгаалан орон нутгийн чөлөөгөөр явж
чадаагүй. А-г хорих ангиас оргохоор завдаж магадгүй гэсэн мэдээлэл иржээ. Энэ
мэдээллийн дагуу А-тай уулзах шаардлага гарсан тохиолдолд та юу хийх вэ?
Кейс 6.
Хоригдол Б -т шүүхээс 15 жилийн ялыг авсан. Одоогийн байдлаар 10 жил үлдсэн
бөгөөд Б нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон төдийгүй албан хаагчид түүнтэй ажиллахад маш
хүндрэлтэй байдаг. Хоригдол Б-тай нийгмийн ажилтны зүгээс ямар үйлчилгээ
үзүүлэх вэ?
Кейс 7.
Хоригдол Т нь 25 настай 3 жилийн хорих ялаар шийтгүүлэн хорих ангид ирээд сар гаруй болж
байгаа. Т нь бусадтай харилцах харьцаа байхгүй өнгөрсөн шөнө амиа хорлох
оролдлого хийсэн тохиолдол гарсан. Нийгмийн ажилтан Т-д ямар үйлчилгээг үзүүлэх
вэ?
Кейс 8.
Хоригдол Х нь насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 2 жил хоригдсон ба энэ жил
18 нас хүрч насанд хүрэгчдийн хорих ангид шилжүүлэх ёстой. Ирэх 7 хоногт өөр
ангид хувиарлагдана. Нийгмийн ажилтан Х-д ямар үйлчилгээг үзүүлэх вэ?
Кейс 9.
Хоригдол О- нь автын осол хийж хүний амь нас хохироож 8 жилийн ял авсан.
Тэр хорих ангид зохиогдож буй уралдаан тэмцээн, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд
ердөө оролцдоггүй хамт олон ч биш, ганцаараа байх сонирхолтой, хорих ангид
ирснээс хойш хэн нэгэнтэй нөхөрлөөгүй ганцаардмал нэгэн. Хоригдол О-той
нийгмийн ажилтан яаж ганцаардмал байдлаас нь яаж гаргах вэ?
Кейс
10.
Хоригдол Н нь бусдын эд зүйлийг залилан авсан хэргээр шүүхээс жирийн
дэглэмтэй хорих ангид 3 жилийн
ял эдлэхээр өнөөдөр танай ангид хүргэгдэж ирлээ. Хоригдол Н-тэй нийгмийн ажилтан ямар үйлчилгээ үзүүлэх
вэ?
Кейс 11
Б нь 15 настай. Гэмт хэрэг үйлдэн шүүхээс 1 жил 6 сарын ялаар шийтгүүлсэн.
Б нь ээж, гурван дүүгийн хамт амьдардаг. Хөдөөнөөс хотод нүүж ирээд хоёрхон жил
болж байгаа туслаж, дэмжих хүнгүй Б нь хичээлийн хажуугаар зах дээр ажил хийдэг
ээж группт байгаа ажил хийх боломжгүй. Б –ийн бусдад учруулсан хохирол 500.000
төгрөг болж байгаа. Эхийн яриагаар бол хүү нь зах дээр хөдөлмөр эрхэлдэг
хүүхдүүдийг байнга дарамталж орлогоос нь хумсалж байдаг нэгэн залууг хүндээр
гэмтээсэн хэрэгт хэсэг хүүхдийн хамт холбогдсон гэнэ. Хүнд тусархуу, цайлган
цагаан сэтгэлтэй хүүгээ хэрэг төвөгт орно чинээ санаагүй болохоор хөөрхий эхийн
болон хүүгийн хувьд сэтгэл зүй маш хүнд байгаа. Хэрвээ нийгмийн ажилтан та
ээжид болон хэрэгт холбогдсон хүүд нь хэрхэн туслах вэ?
Кейс 12
Х
нь 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн 25
настай,
хойт эх,
өөрийн төрсөн аав
3 дүүгийн хамт амьдардаг байсан. Өсвөр
насанд нь өөрийн төрсөн эх болох
Т- н хаяж явсан. Хорих ангид ирээд нэг өрөөний гал хам
болох Б-тэй нийлж бусад хоригдлыг дарамтлах байдал ажиглагдаж, энэ талаар мэдээ
мэдээлэл байнга ирдэг. Иймээс хоригдол Х-тэй нийгмийн ажилтан яаж хамтран
ажиллах вэ?
Кейс 13
А нь хулгайн хэрэг хийж шүүхээс 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Өөрийн
гэх орон гэргүй гадуур тэнэж амьдардаг нэгэн. Бусад хоригдогчдын эд зүйлийг
хулгай хийж авсан гэсэн гомдол хоригдол нараас мэдээлэл их ирдэг. Хоригдогч А-
тай нийгмийн ажилтан нийгмийн ажлын ямар
арга барил, ашиглан ажиллах вэ?
Кейс 14
Чанга дэглэмтэй хорих ангид А-гийн дүү нь хоригдож байгаа харин А өөрөө
жирийн дэглэмтэй хорих газар өөр хэргээр
ял эдэлж байгаа. Хоригдол А дүүтэйгээ
нэг өрөөнд байхыг танаас хүсэж өргөдөл гаргасан гэж үзвэл та яаж асуудлыг
шийдэх вэ?
Кейс 15
Хорих ангид хөдөлмөр эрхэлж байсан хоригдлуудаас хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааны дүрмийг зөрчсний улмаас ихэнх хоригдол биедээ хөнгөн болон хүнд
гэмтэл авсан байна. Энэ талаар хоригдлын ар гэрийн хүмүүс гомдол гаргаж
нийгмийн ажилтанд хандсан байна. Энэ ажлыг нийгмийн ажилтан яаж зохицуулах вэ?
Кейс 16
Хоригдол хорих байгууллагын даргад
хандаж тус байгууллагын ажилтан бараа эд зүйлсийг хууль бусаар оруулан
хоригдлуудад худалдаж байна гэсэн гомдол гаргажээ. Энэ асуудлыг шийдвэрлэх
үүрэг нийгмийн ажилтанд өгсөн байна энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
Кейс 17
Хоригдол Х нь уулзалт хийх эрхээ өмнө аваад дуусгасан байна. Гэтэл түүний
эцэг нас барсан тухай дуулгахаар эх нь
хорих газар ирэхэд дээрх хүсэлтийг яаж шийдвэрлэх вэ?
Кейс 18
Хорих байгууллагад мөрдөгдөж байгаа журмыг зөрчин тус ангийн албан хаагч Х
нь хоригдолд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр
танил талыг харгалзан захидал дамжуулан өгсөн. Энэ захидалд гэмт хэрэг
үйлдэхээр төлөвлөсөн байжээ. Энэ тухай мэдээлэл төлөөлөгчид ирсэн байна. Энэ
асуудлыг нийгмийн ажилтан төлөөлөгч 2 хамтран яаж шийдвэрлэх вэ?
Кейс 19
Хоригдол Ө –ийн гэр бүлийн хүн нийгмийн ажилтнаас өөрийн гэр бүл болон
хүүхдүүдэд захидал битгий бичүүлээч
бидний сэтгэл санаанд маш их дарамт болж байна гэсэн санал тавьжээ. Энэ
асуудлыг нийгмийн ажилтан Ө-д яаж хэлэх ямар аргаар шийдвэрлэх вэ?
Кейс 20
Нэгэн хоригдол хорих газрын ажилтны нүүр рүү нь нударгаараа цохисон аж. Уг
хоригдлыг бусад ажилтнууд баривчлан сахилгын байр луу авч явж байгааг харсан
байна. Тэд энэ болж өнгөрсөн хэрэгт маш сэтгэл дундуур байгаа нь ажиглагдажээ.
Иймд таныг явсныг дараа тэд хоригдлыг зодож жанчих байх гэсэн сэжиг төржээ. Ийм
хэрэг үйлдүүлэхгүйн тулд ажилтнуудыг хэрхэн итгүүлж үнэмшүүлэх талаар нийгмийн
ажилтан та яаж ажиллах вэ?
Кейс 21
Хорих газрын ажилтны хууль ёсны үүрэг зааврыг хоригдол биелүүлэхээс
татгалзсан байна. Эмч түүний эрүүл мэндийн байдлыг үзээд сэтгэл мэдрэлийн
хямралтай буюу тогтворгүй байдалтай байна гэсэн онош гаргажээ. Нийгмийн ажилтан
яаж хамтран ажиллах вэ асуудлыг яаж тодорхойлох вэ?
Кейс 22
Эмч хоригдолд эмнэлэгийн үзлэг хийж байхдаа зодож зохисноос бие нь хөх няц
болсныг ажигласан байна. Хоригдол Х нь хорих газрын ажилтнууд зодсон болохыг
баталсан боловч хожим дарамтлуулахаас айн ямар нэгэн гомдол гаргахыг хүсэхгүй
байгааг хоригдол Х нийгмийн ажилтанд хэлжээ. Нийгмийн ажилтан ямар үйлчилгээ
үзүүлэх вэ?
Кейс 23
Хоригдол Л нь хохирогч Б-ийн нүдийг сохлон 5 жилийн ялаар шийтгүүлсэн
байна. Тодорхой хугацааны дараа хорих газар Б эргэлтээр очиж Л –ыг дарамтлан
зовоож сүрдүүлсэн байна. Энэ асуудалд нийгмийн ажилтан яаж хандах ямар
үйлчилгээ үзүүлэх вэ?
Кейс 24
Хоригдол Р нь жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байгаад зөрчил гаргаж
чанга дэглэмтэй хорих ангид шилжин ирсэн байна. 14 долоон хоногийн дараа
өрөөний Х –д амиа хорлох талаар ярьсан байна. Нийгмийн ажилтан хоригдол Р-тэй нийгмийн ажилтан ямар судалгааны үндсэн
дээр ажиллах вэ?
Кейс 25
12 сарын ялтай нэгэн эмэгтэйг хорих газар хүргэн иржээ. Тэр эмэгтэй
урьдчилан хорих газар хоригдоогүй бөгөөд тэр эрх чөлөөгөө хасуулах ял шийтгэл
авна гэж бодоогүй байна. Тэр эмэгтэй бага насны 2 хүүхдээ хөршийнхөө асрамжинд
үлдээжээ. Нийгмийн ажилтан ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
Кейс 26
Хорих газар 50 хувийн хэт дүүргэлттэй хоригдлууд өрөөндөө өдөр бүр 23
цагаар хоригддог. Тэд зөвхөн 1 цагийг хашаан дотор гарч биеийн тамирын дасгал
хийдэг ажээ. Нийгмийн ажилтан та тэндийг өрөөнөөс нь гадуур өнгөрөөх хугацааг
нэмэгдүүлэх болон ашигтай үйл ажиллагаанд оролцуулах талаар ямар арга хэмжээ
авах вэ?
Кейс 27
Хоригдол Л нь шударга бусаар шүүж ял оногдуулсан гэсэн шалтгаанаар хэргийг
дахин хянан үзэх хүртэл хоол, унд уухаас татгалзжээ. Түүний биеийн байдал нь
хурдан муудаж эхэлсэн байна. Хорих газрын дарга хоригдлын амь насыг аврахын
тулд хөндлөнгөөс оролцохыг эмч болон нийгмийн ажилтанд үүрэг болгожээ. Нийгмийн
ажилтан ямар үүрэгтэй оролцох вэ?
Кейс 28
Давж заалдах шатны шүүхэд хоригдол Б нь өөрийн хийсэн хэргийг хянан үзэх
талаар өргөдөл бичсэн байна. Тухайн хэрэг шүүхээр нотлогдсон байгаа тул зохих
ялын хугацаанд ялаа эдлэх ёстой. Тухайн асуудалд ангийн дарга нийгмийн ажилтанг хариу өг гэсэн даалгавар
өгсөн байна. Нийгмийн ажилтан яаж ажиллах вэ?
Түлхүүр асуудал: сонгосон /асуудлын талаар/
А. Хувь хүний тухайд ямар сэтгэгдэл мэдрэмж төрж байгаа
эсэх талаар
Б. Нийгмийн ажлын талаар ойлголт үзэл бодол
В. Ур чадвар, арга зүйн талаар
Г. Нийгэмшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад
санхүүгийн асуудлыг яаж шийддэг талаар өөрсдийгөө мэдлэгээ сорьцгооё
ЭРҮҮГИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ТЭНХИМИЙН БАГШ, АХМАД О.ПҮРЭВСҮРЭНГИЙН ЭЧНЭЭ
5551, ӨДРИЙН 541, 531 ДҮГЭЭР ДАМЖААНЫ БИЕ ДААЛТЫН АЖЛЫН ГРАФИК ТӨЛӨВЛӨГӨӨ
Улаанбаатар хот
2014.10.20.
№
|
Хичээлийн
нэр
|
Сэдвийн
нэр, агуулга
|
Бие даалт
авах он, сар, өдөр, анги
|
Ашиглах
материал
|
Хэлбэр
|
1.
|
Хорих байгууллагын нийгмийн
ажил
|
Нийгмийн ажлын удиртгал /бүлэг сэдэв /
|
11-р сарын 10-нд эчнээ 531-р
дамжаа,
|
-Хорих байгууллагын нийгмийн
ажилтны үйл ажиллагаанд ашиглах гарын авлага . УБ, 2010 он
Хорих байгууллага дахь
нийгмийн ажил УБ, 2014 он
Амаржаргал.Т. Нийгмийн ажлын
технологи. УБ. 2003 он
-Мягмар.О. Хүний хөгжлийн
сэтгэл зүйн лекцүүд.
|
Сэдвийн шүүлэг /тестээр/
|
2.
|
Төсөл бичиж хамгаалах
|
12-р сарын 8-нд эчнээ 531-р дамжаа,
|
Бие даалт хэлбэрээр төсөл
бичих
|
||
3.
|
Пенитенциар сурган
хүмүүжүүлэх ухаан
|
Судалгааны арга техник
хэрэгжүүлэх арга зам
|
11-р сарын 13-нд эчнээ 5551-р
дамжаа, 10-р сарын 27-ны өдөр 541-р дамжаа
|
Айсмонтас
Б Б. Сургалтын онол. УБ., 2003
Аллан С. Орнштейн. Идэвхтэй
сургалтын стратеги. УБ.,2001
Бор
Б, Нямаа Б. Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал. УБ.,2001
Боловсрол
судлалын үндэс. УБ.,2009
Бүтээлч
сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй. УБ.,2001
Даваа Ж. Боловсрол судлал. УБ.,2002
Пүрэв О. Сургалтын технологи. УБ.,2001
|
Зааврын дагуу бие даалт хийх
10-15 хуудастай
|
4.
|
Сурган хүмүүжүүлэх ухааны
удиртгал
|
11-р сарын 04-ны өдөр 541-р
дамжаа
|
Сэдвийн шүүлэг /тестээр/
|
||
5.
|
Хорих анги, шийдвэр гүйцэтгэх
албанд хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлэх ажлын 1 жилийн графикт төлөвлөгөө
боловсруулах
|
11-р сарын 06-нд эчнээ 5551-р
дамжаа,
|
Зааврын дагуу төлөвлөгөө
боловсруулах
|
||
6.
|
Ялтны хөдөлмөр зохион
байгуулалт
|
Ялтны хөдөлмөр зохион
байгуулалт, онцлог ач холбогдол
|
10-р сарын 27-ны өдөр 541-р
дамжаа
|
1/ Монгол Улсын Хөдөлмөрийн
хууль. 2/ Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай. 2002 он
3 "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол
Улсын хууль түүнд холбогдох эрх зүйн баримт
бичгийн эмхтгэл" ШШГЕГ 2010 он
5/ Ялтны хөдөлмөрийн
норм, хөлсний
үнэлгээг
тогтоох журам. ШШГЕГ. 2013 он.
6/ Ялтанг гэрээгээр ажлуулах тухай журам.
2013
он
7/
Хөдөлмөрийн
хөлсний
доод хэмжээг батлах тухай хууль
8/ Ялтанд шагналын хоног олгох, тэнсэн суллах,
ялын дэглэмийг өөрчлөхөд мөрдөх
журам. 2010 он
|
Зааврын дагуу бие даалт хийх
10-15 хуудастай
|
7.
|
12-р сарын 03-ны өдөр 531-р
дамжаа
|
Сэдвийн шүүлэг /тестээр
|
БОЛОВСРУУЛСАН: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН СУРГУУЛИЙН
ЭРҮҮГИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ТЭНХИМИЙН
БАГШ, АХМАД
О.ПҮРЭВСҮРЭН
No comments:
Post a Comment