2015/08/21

Сургалтын материалтай боллоо

Каритас Чех ТББ-аас хэрэгжүүлж буй “Монголын хорих байгууллагад  хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төслийн хүрээнд Хорих байгууллага дахь нийгмийн ажил “Хорих байгууллага дахь нийгмийн “ сурах бичгийн ажлын дэвтэр”, “Хорих байгууллага дахь нийгмийн ажлын семинарын ажил”  нэр бүхий 3 цуврал 60 ш,  “Монгол улсад ял эдэлж буй хүмүүсийн хүний эрхийн өнөөгийн байдал” сэдэв судалгааны тайлан 10ш, англи орчуулагатай , Хорих байгууллагын албан хаагч нарт зориулсан “Хүний эрхийн хууль тогтоомжын эмхэтгэл”-10 ш, “Хүний эрхийн эмхэтгэл”-10 ш зэрэг 150,000 төгрөгний үнэ бүхий номыг авч сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.

ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭ

·         Сонсогч, оюутны дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюуны индэр” эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөрийг ХСИС-ийн захиралын 2014.04.04-ний өдрийн б/251 тоот тушаалаар албажуулан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг зохион байгуулан 2014.04.22-ны өдөр үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.






НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХИМЭЭС САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ

“Сургалтын тоглолт”

Төгсөх дамжааны суралцагчдын “Сургалтын тоглолт”-ыг 2014.04.26-ны өдөр “Тогтоол гүйцэтгэл”, “Шийдвэр гүйцэтгэл” гэсэн 2 чиглэлээр зохион байгуулан үр дүнг тооцон хэлэлцүүлэг зохион байгуулсан.
ХСИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд
“Ахмадаасаа суралцаж хамтран ажиллая” өдөрлөгийг 2014.03.14-ний өдөр зохион байгуулсан


СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ САЙЖРУУЛСАН ТАЛААР


Ном сурах бичиг
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал” сэтгүүл
Ухаалаг самбар, проектор
Mini номын сан






“АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас ШШГЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэстэй хамтран 2014 оны 04-р сарын 09-ны өдөр тус сургуулийн 2-3 дугаар дамжааны сонсогчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд 521-р дамжааны сонсогч Д.Жамсран хамт олноо мэдлэг оюунаараа манлайлан тэргүүн байранд шалгарч ШШГЕГ-ын даргын өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.



2014 ОНЫ ОЛОЛТ, АМЖИЛТ



Нэг. Бүрэлдэхүүн сургууль практик дадал чадвартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарын тэргүүний алба хаагчдаар хүний нөөцөө бэхжүүлэн бүрэн орон тоогоор ажиллаж эхэлсэн.
Хоёр. Хичээл сургалтыг бодит орчин нөхцөлд мэргэшсэн алба хаагчдын дэмжлэг, оролцоотойгоор зохион байгуулахад онцгой анхаарал хандуулж сард хоёроос доошгүй өдрийн 10-12 цагийн танхим, дадлагын сургалтыг түшиц газар /хорих 401, 405, 407, 409, 421 дүгээр анги, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т зохион байгуулж хэвшсэн.

Дурсамж уулзалтыг зохион байгууллаа

·         2014.10.03-ны өдөр ахмадын байр, багш нарын баярын өдрийг тохиолдуулан бүрэлдэхүүн сургуулийн ахмад ажилтан бэлтгэл хурандаа Ю.Сэрсэнжавыг хүлээн авч дурсамж уулзалтыг зохион байгуулсан.