2015/08/21

2014 ОНЫ ОЛОЛТ, АМЖИЛТ



Нэг. Бүрэлдэхүүн сургууль практик дадал чадвартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарын тэргүүний алба хаагчдаар хүний нөөцөө бэхжүүлэн бүрэн орон тоогоор ажиллаж эхэлсэн.
Хоёр. Хичээл сургалтыг бодит орчин нөхцөлд мэргэшсэн алба хаагчдын дэмжлэг, оролцоотойгоор зохион байгуулахад онцгой анхаарал хандуулж сард хоёроос доошгүй өдрийн 10-12 цагийн танхим, дадлагын сургалтыг түшиц газар /хорих 401, 405, 407, 409, 421 дүгээр анги, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т зохион байгуулж хэвшсэн.


 
Гурав. Бүрэлдэхүүн сургуулийн ажиллах, суралцах орчин нөхцөл, материаллаг бааз захиалагч байгууллагын дэмжлэг, туслалцаанд тулгуурлан бэхжсэн. Тухайлбал: энэ онд шинээр “Аюулгүй байдал-харуул хамгаалалтын сургалтын лабортори”, “Нийгмийн ажил-сэтгэл зүйн сургалтын кабинет” шинээр байгуулагдсан.



 

Бакалаврын сургалтын хөтөлбөр-төлөвлөгөөний төслийг мэргэшсэн чиглэлтэй уялдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил” бол  гон шинэчлэн боловсруулж их сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.
Тав. Алба хаагчдын сургалтын байгууллагад ажил эрхэлсэн хугацаа, дадал чадвар, туршлагыг харгалзан багшийн ажилд суралцах, зөвлөн дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулсаны дүнд зохих үр дүнд хүрсэн.  

Зургаа. “Ял эдлэгсдэд эрх зүйн зөвөлгөө өгөх” төсөл боловсруулан сонгон шалгаруулалтад тэнцэн Европын сэргээн босголт банкны санхүүжилтээр Хүний эрх хөгжил ТББ-тай хамтран ШШГБ-ын системд 2015 оны 1-3 дугаар сард хэрэгжүүлэхээр болсон.
Долоо. Таван ном, гарын авлага, 30 гаруй илтгэл, өгүүлэл, нийтлэл туурвиж эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эргэлтэнд оруулсан. 

No comments:

Post a Comment