2015/08/21

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН СУРГУУЛЬ


 Түүхэн товчоон
 Үйл ажиллагааны хөтөлбөр
 Өнөөгийн зохион байгуулалтын бүтэц, бие бүрэлдэхүүний талаарх товч мэдээлэл
 2014 оны  ололт, амжилт


ТҮҮХЭН ТОВЧООН
ХСИС-ийн түүхийн эхлэл 1934 онд байгуулагдсан Дотоодыг хамгаалах газрын “Төв сургууль”, залгамж халаа болсон НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, Цэргийн дээд сургууль, Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академийн бүтцэд өнөөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн тулгын чулуу болсон нэгж “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүй ба салбар эрх зүйн тэнхим” (1986-1990), “Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхим (1996-2000)”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг бэлтгэх факультет (2000-2007)”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхим (2007-2011)” нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 229-р тогтоолоор байгуулагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд хууль зүй дотоод хэргийн сайдын (хуучнаар) 2011 оны 08-р сарын 19-ны 140-р тушаалаар манай нэгж анх удаа “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН СУРГУУЛЬ нэрээр их сургуулийн бүтцийн үндсэн нэгж  бүрэлдэхүүн сургуулийн статустайгаар байгуулагдсан.  
Улмаар Монгол улсын Засгийн газрын 2012 оны 10-р сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулах хүрээнд   тус сургууль хууль зүйн сайдын 2014 оны 10-р сарын 06-ны өдрийн А/166 дугаар тушаалын дагуу өргөжин  өнөөгийн бүтэц, хэв маягтай болсон.

No comments:

Post a Comment